Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Өвөрхангай аймагт үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын ахалсан ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Ганболд болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар хэлэлцлээ.

Хөдөө сумдад иргэн бүр ухаалаг утас, өндөр хурдны интернэт ашиглах боломжгүй учраас иргэд цахим үйлчилгээ авахаас илүүтэй өөрийн биеэр очиж үйлчилгээ авах эсвэл Киоск машиныг ашиглахыг илүүд үзэж байна. Тиймээс эхний ээлжид иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг тус аймгийн удирдлагууд хэлж байна. Түүнчлэн “ХУРДАН” цэгийг сум бүрт нээх, киоск машины тоог нэмэгдүүлэх, иргэдийн цахим урч чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах шаардлага байгааг онцоллоо.

Тус аймаг нь “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд “Цахим-Өвөрхангай” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төсөлд Ухаалаг засаглал, Ухаалаг төрийн үйлчилгээ, Ухаалаг иргэн, Ухаалаг орчин зэрэг дөрвөн зорилтын хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Төрийн байгууллагуудын интернэтийн хурд, дотоод сүлжээг сайжруулах, Гэрэгэ Системс ХХК-тай хамтран орон нутагт киоск машиныг нэмэгдүүлэх, “Хурдан” цэгийн тоог нэмж улсын хэмжээнд 504-т хүргэх, Иргэдийн цахим боловсролыг нэмэгдүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Дээрх ажлын хэсэг 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулна.

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.Тус хуулийн хэрэгжилтийн үр

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна 2022.10.07 Удирдлагын академиас зохион

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ