MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.
Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Бусад мэдээ

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛНЭ

“ICT Expo 2023”-ын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Тажикистаны Аж үйлдвэр, шинэ технологийн Тэргүүн дэд сайд Исожон Курбонзодатай өнөөдөр /2023.06.10/ уулзлаа. Уулзалтаар Мэдээллийн технологи, инновацын судалгаа,