MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав

2021.08.05

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана 2022.11.17 Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа