MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо.

Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж

ЕСИМ ЭЛХАН-КАЙЛАР: МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл