MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран энэ сарын 11-18-ны өдрүүдэд говийн бүсийн 4 аймагт зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр (2024.03.18) Өмнөговь аймагт үргэлжилж, тус арга хэмжээг нээж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар танилцууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төсөл”-ийн талаар, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Нансалмаа”ХУРДАН” цэгийн үйлчилгээний онцлог, анхаарах асуудлууд, Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Э.Баттөр “Орон нутгийн төрийн байгууллагуудын систем, серверүүдийг төрийн үүлэн тооцооллын /mCloud/ системд нэгтгэх төсөл”-ийн танилцуулга, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хийв.

Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг зохион байгуулна.

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр