MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалт, арга зүйг ЦХХХЯ-ны мэргэжилтэн Б.Баялагмаа, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, цахим шилжилтэд бэлэн байдлын судалгааг авч ажиллав.

Сургалт, судалгаанд Баян-Өлгий аймгийн төрийн 55 байгууллагын 161 албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлллээ.

Бусад мэдээ

Шилэн индекс /05.01/

5-р сарын 1-ний байдлаар Сангийн яам 100%, УУХҮЯ 98,83%, БОАЖЯ 98,59%-иар мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ. Төрийн захиргааны байгууллагуудаас Татварын ерөнхий газар 100% авсан

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо