MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Шилэн индекс /05.01/

5-р сарын 1-ний байдлаар Сангийн яам 100%, УУХҮЯ 98,83%, БОАЖЯ 98,59%-иар мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ. Төрийн захиргааны байгууллагуудаас Татварын ерөнхий газар 100% авсан бол Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18%, Архивын ерөнхий газар 84.72% -ийн үнэлгээ авч, төрийн захиргааны байгууллагуудаа хошуучилсан байна.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 94.38%, Булганы ЗДТГ 73.01%, Хэнтийн ЗДТГ 69.89% -ийн үнэлгээ авсан нь бусдаас өндөр үзүүлэлт болжээ. Харин Архангай аймгийн ЗДТГ цахим хуудас нь огт ажиллахгүй, хууль зөрчсөөр байна.

Дүүргүүдийн ил тод байдал яам, агентлагтай харьцуулахад доогуур байгаа бөгөөд Багануур 76.05%, Баянгол дүүрэг 74.64%, Хан-Уул дүүрэг 67.60% -иар тэргүүлсэн байна. Багахангай 43.66%, Сүхбаатар 43.05% дүүрэг хамгийн бага үнэлгээгээр сүүл мушгилаа.

ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарлаж байна.

Төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох хурд өсч, яамдын дундаж үнэлгээ өнгөрсөн 7 хоногт 88% байсан бол 5-р сарын 1-ний байдлаар 90% болсон байна. Агентлагуудынх 56.05%-иас 60.43%, аймгийн ЗДТГ-уудын дундаж нь 48.87%-иас 52.53% болж тус тус өсчээ.

“Таны төр-Та хяна!” уриатай “Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших хугацаанд shilen.gov.mn-д 32 мянга 417 мөр өгөгдөл байршаад байгаа юм. Ил тод мэдээллийн багтаамж нэмэгдэхийн хэрээр иргэд мэдэх эрхээ эдэлж, Авлигын эсрэг 5Ш ажиллагаанд жинтэй нөлөөлнө.

Бусад мэдээ

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран