MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

2022.12.07

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм.

Суралцах чиглэл:

Schools

Disciplines

Duration of Studies (Year)

School of Management

http://som.zju.edu.cn

Management Science and Engineering

3.5 years

Accounting

3.5 years

Technology and Innovation Management

3.5 years

Enterprise Management

3.5 years

School of Aeronautics and Astronautics

http://saa.zju.edu.cn

Mechanics

4 years

Electronic Science and Technology

3.5 years

  

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх
  • Ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний тавигдах шаардлагыг харах
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалуудыг хавсаргана.

Scholarship type: B

  • Паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш)
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гаргасан бол хавсаргаж болно.
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/
  • GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
  • Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах
  • Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа 2021.10.26 Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.10.27 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад өнөөдөр /2023.05.16/ танилцуулж, төслийн хүрээнд