MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа.

Digital literacy framework буюу бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олноор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд төслийг ЦХХХЯ-ны веб сайтанд байршуулаад байна. Төсөлтэй энэ холбоосоор танилцах: https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/

Хэлэлцүүлэгт UNESCO, НҮБХХ, Дэлхийн банк, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Голомт банк, бусад хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөл оролцож, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдөл боловсруулалт, цахим судалгааны хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир нар төслийг танилцуулав.

Бусад мэдээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2021.10.27 УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.10.27/