MNG

MNG

EVENT

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа.

Digital literacy framework буюу бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олноор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд төслийг ЦХХХЯ-ны веб сайтанд байршуулаад байна. Төсөлтэй энэ холбоосоор танилцах: https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/

Хэлэлцүүлэгт UNESCO, НҮБХХ, Дэлхийн банк, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Голомт банк, бусад хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөл оролцож, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдөл боловсруулалт, цахим судалгааны хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир нар төслийг танилцуулав.

Other news

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ 2022.12.15 Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн