MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дундговь аймгийн салбар байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр (2023.10.06) Дундговь аймагт ажиллах хүрээндээ цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй яамны салбар байгууллагууд болох Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Шуудан холбоо ХК, Монголын цахилгаан холбоо ХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, салбарын ажилчдын санал хүсэлтийг сонсож, ярилцлаа.

Өнөөдрийн уулзалтанд Дундговь аймаг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Төв аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 80 гаруй ажилтан оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, дэд бүтэц, цалин хангамжийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, холбогдох хариултуудыг авлаа.

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур