MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа

Аймаг, орон нутагт төрийн байгууллагууд цахим шилжилт хийхэд тэдгээрийн цахим системийн шийдэл, программын хэрэглээ хялбар, нэгдсэн байх нь чухал юм.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг өнөөдөр /2023.09.14/ Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцлаа.

Эрүүл мэндийн газарт одоо ашиглаж байгаа цаг авах, үзлэгийн бүртгэл, эмчилгээ, тайлан бүртгэлийн системүүд хоорондоо уялдаагүй олон программыг хэрэглэдэг, мэдээллийг шивж оруулахад ихээхэн цаг ордог нь эмч, ажилтнуудад хүндрэл учруулдаг бөгөөд нэн түрүүнд эдгээрийг нэгтгэсэн системийг нэвтрүүлэх шаардлага байгааг эмч сувилагч нар хэлж байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тухайд баг сумдад иргэний мэдээлэл шинэчлэгдэхгүй уддагаас улбаалж хаягийн зөрчил гарах, иргэний мэдээлэл зөрөх асуудлууд ихээхэн гардаг байна. Мөн иргэдийн овог нэр, регистрийн дугаар зөрөх, халамж, тэтгэмж, оршуулгын зардал зэргийн мэдээлэл хугацаанаасаа хоцрох зэрэг асуудлууд байгаа хэдий ч судалгаа тайланг үе шаттайгаар засварлан сайжруулж байна. Энэ үеэр төрийн байгууллагуудын программуудын систем уялдаатай, хурдан шуурхай байх шаардлага байгааг тус байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд онцолж байв.

“Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв нь Арвайхээр сумын 5, 6, 10, 11, 13 дугаар багийн 13400 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус өрхийн эмнэлэгт ашигладаг программыг хөгжүүлж, эмч ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх шаардлага байгааг хэлж байна.

Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2600 гаруй сурагчтай. Одоогоор Боловсролын нэгдсэн мэдээллийн систем \ESES\ ашигладаг ч үе үе ачааллаа дийлэхгүй гацаж хүндрэл учирдаг байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд багтаан ИХ НҮҮДЭЛ цахим сургалтын системийг ашиглах чиглэлийг өгчээ. Мөн цахим хэрэглээний болон нөхөн хангалтын зардлыг мэдээллийн технологийн систем, тоног төхөөрөмж худалдан авах, утасгүй интернэтийн дэд бүтцээ сайжруулах, багш нарыг дата нэгжээр хангах зэрэгт зарцуулах чиглэлийг яамнаас өгсөн байна.

Үүнээс гадна Англи хэлний 5, 6 дугаар ангийн хөтөлбөрийн PERSON программ нь сурагч бүр өндөр үзүүлэлттэй ухаалаг гар утастай байхыг шаардаж байгаа нь хүүхдүүд жигд мэдээлэл авах, тэгш суралцах боломжийг хязгаарлаж байгааг дээрх сургуулийн удирдлагууд хэлж байлаа.

Бусад мэдээ

Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө 2021.12.24 Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын

“Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан. Цахим хөгжил, харилцаа холбооны

“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулж байна

Тус арга хэмжээний нээлт өнөөдөр (2023.09.04) болж өнгөрлөө. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилгаа олон орны залуус