MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө

2021.12.24

Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 3 алба хаагч тангараг өргөлөө. Тодруулбал, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Харилцаа холбооны сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор, Цахим хөгжлийн газрын Мэдээллийн технологийн аудит, харилцаа холбооны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Н.Чулуунчимэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Г.Хонгорзул нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 3, 8, 11-т заасныг тус тус үндэслэн зохион байгуулав.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах

Цахимд_хэвшье_Төв_Экспо

Экспо: Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар E-Job,

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж