MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Бусад мэдээ

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ 2022.12.13 ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн

”E-mongolia 4.0” системийн шинэчлэлийг МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ болон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа E-Mongolia-н хамт олонтой өрнүүлж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар “E-Mongolia”