MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

”E-mongolia 4.0” системийн шинэчлэлийг МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ болон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа E-Mongolia-н хамт олонтой өрнүүлж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар “E-Mongolia” системийн шинэчлэлийг танилцууллаа. Хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэх бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ дараах саналуудыг илэрхийллээ. Үүнд:

-МУ-ын нэгдсэн платформыг хөгжүүлэх,

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хаягжилт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлуудыг НЗДТГ-тай хамтран шийдвэрлэх,

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хамтран хийх

-Төрийн байгууллагуудын бичиг цаас солилцоог цахимжуулах,

-Төлбөр тооцооны нэгдсэн системийн шийдлийг E-Mongolia-г түшиглэн төр, хувийн хэвшил хамтран боловсруулах зэрэг саналуудыг хэллээ.

Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим шийдлийг эрхэмлэх зэрэг санаачлагуудыг МУ-ын ЗГ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй!

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй! 2022.12.06 aМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦАХИМ ДЭЛГҮҮР WWW.MINDGOLIA.MN-ийн НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ХААНА: МҮХАҮТ, GRAND HALLХЭЗЭЭ: 2022 ОНЫ 12 САРЫН 20-НД 09:00 ЦАГААС 09:00