MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:

1. Төр хувийн хэвшил боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх,

2. Оюутан сурагч болон мэргэжилтнүүдэд зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх

3. Төрийн албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх зорилтууд тус тус хэрэгжиж байна.

Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жайка болон ЦХХХЯ-аас гадна МУ-ын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран ажиллаж байна.

Өнөөдөр /2023.10.06/ Төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн системийн хамгаалалт сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Кибер аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл, санхүүжилт шаардлагатай тухай уг семинарын үеэр мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Тус арга хэмжээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож мэдээлэл төслийн хэрэгжилтийн тухай солилцлоо

ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

Бусад мэдээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй

Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа 2021.07.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон