MNG

MNG

EVENT

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:

1. Төр хувийн хэвшил боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх,

2. Оюутан сурагч болон мэргэжилтнүүдэд зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх

3. Төрийн албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх зорилтууд тус тус хэрэгжиж байна.

Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жайка болон ЦХХХЯ-аас гадна МУ-ын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран ажиллаж байна.

Өнөөдөр /2023.10.06/ Төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн системийн хамгаалалт сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Кибер аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл, санхүүжилт шаардлагатай тухай уг семинарын үеэр мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Тус арга хэмжээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож мэдээлэл төслийн хэрэгжилтийн тухай солилцлоо

ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

Other news

Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөө ба мастер төлөвлөгөөний тухай

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөө ба мастер төлөвлөгөөний тухай 2021.02.03 Монгол Улсын Харилцаа холбооны салбарыг урт хугацаагаар 10-15 жилээр

Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2021.12.09 УИХ-ын чуулганы