MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй

2022.05.17

“Монголын инновацын 7 хоног – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулжээ. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн талаар тэрбээр дурдсан байна. Иймээс Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай буй хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулагдах юм байна.

Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох ажээ.​

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах

“И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг олгодог болно

ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим