MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгоно

2022.06.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо. Тус яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэх юм.

Бусад мэдээ

Үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахимд хэвшье”  цахим хөгжлийн өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж бүсчилсэн хөгжлийн

Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй!

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй! 2022.12.06 aМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦАХИМ ДЭЛГҮҮР WWW.MINDGOLIA.MN-ийн НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ХААНА: МҮХАҮТ, GRAND HALLХЭЗЭЭ: 2022 ОНЫ 12 САРЫН 20-НД 09:00 ЦАГААС 09:00