MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2021.06.22

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв.

Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.

Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.

Бусад мэдээ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

ҮЙЛ ЯВДАЛ Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар 2021.11.11 Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв