MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус уулзалтад оролцогчдод зориулан илгээлт ирүүлснийг уулзалтын эхэнд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцууллаа.

2024 оны дөрөвдүгээр сарын 8. “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон.

Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан “Цахим эрүүл мэндийн хүрээ”-ний талаарх мэдээллийг өглөө.

Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” , Азийн цахим эрүүл мэндийн холбооны олон улсын зөвлөх Амийра Хамидын “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”, Азийн цахим эрүүл мэндийн холбооны гүйцэтгэх захирал Жэй Ганеш Удаяасанкараны “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Гантуяагийн “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахамын “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”, FESC, FJCS, Люксембургийн хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх, УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвийн зөвлөх Д.Мөнгөнчимэгийн “Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага” илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Бусад мэдээ

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа