MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

2022.01.11

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм.

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны албан хаагчид “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр чадавхжлаа

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын

Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Судалгааны институд, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамтарсан ажлын хэсгийн баг

Microsoft компанитай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Microsoft компанитай хамтарч ажиллана 2022.09.16 Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг