MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны албан хаагчид “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр чадавхжлаа

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга технологи” сэдвээр, мөн тус газрын ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын эсрэг манлайлал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Сургалтад нийт 100 гаруй албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа

169 хуулийн 869 хэсэгт “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ

ҮЙЛ ЯВДАЛ 169 хуулийн 869 хэсэгт “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ 2022.12.05 Монголын банкны холбоо, Азийн сантай хамтран

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба