MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллийг оролцуулан байгуулсан.

Ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өнөөдөр (2024.01.05) төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хуулийн төсөлд ХХЗХ-оос оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн саналыг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн судлаач, менежер Я.Сувданчимэг “Үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж” судалгааны ажлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Ондо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим холбогдох албаны төлөөлөл танилцуулга, мэдээллийн хүрээнд санал солилцлоо.

Бусад мэдээ

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн 2022.11.30 ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай