MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгааг авч ажиллаж байна.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, танин мэдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэлээ.

Сургалтад Увс аймгийн төрийн 52 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авав.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Завхан аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна

“Цахим аймаг” сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн удирдан явуулж байна. Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус