MNG

MNG

EVENT

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгааг авч ажиллаж байна.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, танин мэдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэлээ.

Сургалтад Увс аймгийн төрийн 52 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авав.

Other news

Зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүнд 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран “Цахим технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмч, хууль, эрх зүйн

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга