MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” форум Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна

Монгол улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыгг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ орон нутагтай хамтран ажиллах юм.

Үүний хүрээнд өнөөдөр /6-р сарын 23/ Дархан-Уул аймагт зохиогдож буй “Маргаашийн хот” уриатай “Ухаалаг хот” арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймгийн төвийн сумдуудын удирдлагууд, Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид, ОУ-ын зочид төлөөлөгчдийг хамруулсан “Цахим аймаг” хэлэлцүүлэг, форумыг ЦХХХЯ, Дархан сумын ЗДТГ, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа.

Форумд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцож цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын болон ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг танилцууллаа.

Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат

ЦХХХЯ-ны албан хаагчид “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр чадавхжлаа

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын