MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтэд шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал

Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.02/ зохион байгууллаа.

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ: Цахим шүүхийн тогтолцоог бий болгоход хууль хоорондын нийцлийг хангах, практикт үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг арилгах, орчин цагийн цахим шүүхийн чиг хандлагад нийцсэн хуулийн зохицуулалтыг бий болгох, байгууллага хооронд харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, нэгдсэн бодлого төлөвлөлттэй, харилцан уялдаатай шүүхийн нэгдсэн мэдээллийн систем бүхий цахим тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцлон, шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ЦХХХЯ-ны зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож:

📍Цагдаагийн байгууллагын цахимжилт-өнөөгийн байдал

📍Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь

📍 Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа

📍 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал

📍Цахимжилт ба Хүний эрх” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг өнөөдөр (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион