MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим Үндэстэн” хурал амжилттай болж өндөрлөлөө

2021.06.21

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг Цахим технологи – Хөгжлийн түүчээ уриа дор 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдсэн бөгөөд шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар хуралд оролцогчид онцлон тэмдэглэв. Ингээд эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны ажил, шинэ мэдлэгээ хуваалцаж, үндсэн болон үзүүлэн илтгэлээр оролцсон нийт илтгэгчдэдээ талархал илэрхийлж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт, шинэ шинэ үр дүнг хүсэн ерөөе. Мөн Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн доктор, профессор багш нар болон дэмжин оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэн “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээ хурлын веб сайт www.enation.edu.mn -аар зочилж, бүх илтгэл, өгүүлэлтэй танилцана уу.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.18 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

ҮЙЛ ЯВДАЛ Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна 2022.02.22 Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа