MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох “Шилэн” ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Салбарын Улсын ерөнхий байцаагч С.Ганзориг: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн “Хаалттай”, “Хязгаарлалттай” гэж заасан мэдээллээс бусад олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай мэдээллийг ил болгож, байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар чиглэл өгөв.

Мэдээллээ үнэлж ирүүлээгүй 12 аймаг, мөн мэдээлэл ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийн шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу 9 аймагт хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

2023.04.05

Бусад мэдээ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоуныг өнөөдөр /2023.01.26/ хүлээн авч