MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

2022.02.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингхтай уулзлаа. Уулзалтаар мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах ажлын явц болон Энэтхэг улсад Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх талаарх санал солилцлоо. Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв нь 864 м2 талбай бүхий 10 давхар байгууламж байх бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Тус төв нь энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн том зорилтын нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой.

Үүний зэрэгцээ, хоёр тал Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх чиглэлд сургах, мэргэшүүлэх тал дээр санал солилцож, цаашид хоёр улсын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүдийн явцыг урагшуулахад анхаарч ажиллахаар тохиролцов.

Бусад мэдээ

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол