MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

2022.11.25

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон.

Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна.

Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил

Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудын оролцоо, бодит үр дүн чухал

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллагын мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан албан хаагчид болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс,