MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Эстонийн Талинн хотод “Дижитал саммит” 2023 дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна

Дэлхийн 70 гаруй орны харилцаа холбоо, дижитал шилжилт хариуцсан сайд, дэд сайдууд оролцож байгаа тус уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын Засгийн газрыг төлөөлж төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцож байна. Энэ жилийн саммит “Ардчиллыг бэхжүүлэх, технологийн мөрийн хөтөлбөрийг шинэчилье” уриан дор амжилттай зохион байгуулагдаж байна.

Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бид технологийг хэрхэн удирдахаас шалтгаалж нийгэм өөрчлөгдөнө. Улс орон бүр технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах нь нэн чухал ” гэдгийг онцоллоо.

Мөн уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс цахимжилтийг эрчимжүүлэхэд Эстонийн сайн туршлагыг хэрэгжүүлж буй Монгол улсын Ерөнхий сайдын улс төрийн манлайллыг онцолсон юм.

Хиймэл оюун ухаан, хариуцлагатай засаглал, дата өгөгдлийг шийдвэр гаргалтад ашиглах нь, уур амьсгалын өөрчлөлтөд технологийн шийдлийг ашиглах, кибер аюулгүй байдал зэрэг олон чухал сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Таллины цахим дээд хэмжээний уулзалтын дараа “Нээлттэй засаглалын түншлэлийн дээд хэмжээний 8-р уулзалт болно. Энэ үеэр Монгол улсын цахим шилжилтийн бодлогын үр дүнг хэлэлцэнэ. Мөн Н.Учрал сайд энэ өдрүүдэд Эстони улсын УИХ-ын даргад бараалхана. Эдийн засаг, харилцаа холбооны сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргатай уулзалт хийнэ.

Эстонийн И-Засаглалын академид ажиллаж зөвшөөрлийг цахимжуулах, и-ресидинси хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллааг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн бусад улс орны дижитал сайд нартай ганцаарчилсан уулзалтууд хийгдэх юм.

Бусад мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

ҮЙЛ ЯВДАЛ Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө. 2022.12.30 Сансар судлалыг хөгжүүлэхэд

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл