MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Тус цахим төвд:

✅Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК

✅Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин,

✅ХУР-ДАН систем,

✅4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.

Бусад мэдээ

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллалаа

 Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн  өнөөдөр /2023.05.04/ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн