MNG

MNG

EVENT

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Тус цахим төвд:

✅Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК

✅Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин,

✅ХУР-ДАН систем,

✅4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.

Other news

Дундговь аймгийн салбар байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр (2023.10.06) Дундговь аймагт ажиллах хүрээндээ цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй яамны салбар байгууллагууд болох Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Шуудан

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21