Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим Үндэстэн” хурал амжилттай болж өндөрлөлөө

2021.06.21

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг Цахим технологи – Хөгжлийн түүчээ уриа дор 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдсэн бөгөөд шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар хуралд оролцогчид онцлон тэмдэглэв. Ингээд эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны ажил, шинэ мэдлэгээ хуваалцаж, үндсэн болон үзүүлэн илтгэлээр оролцсон нийт илтгэгчдэдээ талархал илэрхийлж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт, шинэ шинэ үр дүнг хүсэн ерөөе. Мөн Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн доктор, профессор багш нар болон дэмжин оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэн “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээ хурлын веб сайт www.enation.edu.mn -аар зочилж, бүх илтгэл, өгүүлэлтэй танилцана уу.

Бусад мэдээ

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.

ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна 2022.11.10 2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. 2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна 2022.12.28 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2023 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутны тоо 1 Байршил тогтоох хиймэл дагуулын систем Global Navigation Satellite System (GNSS) Магистрын хөтөлбөрт 1-2 оюутан Докторын хөтөлбөрт   1-2 оюутан 2 Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Сансрын төслийн менежмент Space Project Management (SPM)   Хугацаа:  Магистрын хөтөлбөр 2 жил, докторын хөтөлбөр 4 жил. Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань); Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу); 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох); Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ); Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.) Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Ажлын газрын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө 1000-аас доошгүй үгтэй байх; Докторын хөтөлбөрт хамрагдах бол удирдагч багшаараа гарын үсэг зурж баталгаажуулсан байх татаж авах-1 Бүтээл, судалгааны ажлын жагсаалт Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.0 Academic, TOEFL 90, Duolingo 105 болон түүнээс дээш) Гадаад паспортын хуулбар Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар татаж авах-2 Удирдагч багшийн гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудас татаж авах-3 Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас татаж авах-4 Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас татаж авах-5 Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт татаж авах-6 Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn  ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ/ Share on facebook Share on twitter Бусад мэдээ