Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкентэй уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйд баяр хүргэж, цаг гарган хүрэлцэн ирж уулзаж буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. Мөн, энэ 03-р сард Австри Улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанаар мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохирсон.

Австри Улсын Холбооны Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, цахим хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Флориан Турскитэй албан уулзалт хийж Цахим хөгжил, түүний дотор санал цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим боловсролыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсоныг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкен Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан өргөн сэдвийг хамарсан ач холбогдолтой хуралдаан болсныг онцоллоо. Энэ дундаа цахим шилжилттэй холбоотой яригдсан ажлууд анхаарал татсаныг онцолж, дээрх яригдсан сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Австрийн төлөөлөгчдийг оролцохыг урьж, Австри Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг тус арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ