Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, тус салбарын төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд хамтран Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түвшинд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хэлэлцээрийн зорилго оршиж байна.

Тус хэлэлцээр нь 5 бүлэг 43 зүйлтэй бөгөөд хэлэлцээрийн хүрээнд 2023-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр салбарын ажилтан, албан хаагчдын албан тушаалын болон тарифт цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

Үндсэн цалин, хийснээр хөлс авдаг ажилтны гүйцэтгэсэн ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг инфляцийн түвшний өөрчлөлт болон ажлын ачаалалтай нь уялдуулан нэмэгдүүлэх;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндсэн ажилтны албан тушаалын болон тарифт цалингийг доод жишгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.2 дахин нэмэгдүүлснээс багагүй хэмжээнд хүргэх;

Ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, өөр чиглэлэээ мэргэжшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх, байгууллага өөрчлөн байгуулагдах (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөчрлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц, өмчийн харьяалал өөрчлөгдөхөд ажлын байрны баталгааг хангах;

Ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн сургалтыг жил бүр, ажлын байрны нөхцөлийн үнэлгээг тоног төхөөрөмж нэмэгдэх, ажлын байрны орчин нөхцөл өөрчлөгдөх тухай бүрд хийх;

Эрсдэлтэй ажлын байранд ажиллах ажилтныг даатгалд хамруулах;

Ажилтны амьдрах нөхцөлөө сайжруулах, гэр хашаа, хувийн орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, орон сууц шинээр худалдан авах, хөнгөлөлттэй зээл авахад зориулж ажил олгогчоос дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлуудыг онцолж байна.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ