ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-д 2023.09.25-наас 28-ны өдрүүдэд албан томилолттой ажиллалаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Бээжин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр тус улсад албан ёсны бүртгэлтэй 7300 гаруй иргэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 45 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

