Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Цагаан-өвгөний Жадамбааг томилов.
Боловсрол
- 1990 – 2000 онд Хэнтий аймаг, Бор-Өндөр сум ЕБС
- 2000 – 2004 онд “Их Засаг” ОУИС-ийг Хуульч
- 2005 – 2007 онд “Их Засаг” ОУИС-ийг Хууль зүйн ухааны магистр
- 2016 – 2018 онд “Сөүлийн Үндэсний Их Сургууль”-ийг Технологийн менежмент, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер
- Мэргэшил: Хууль зүйн ухааны магистр, Master of Science in Engineering.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 2004 – 2006 онуудад Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
- 2006 – 2007 Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал
- 2007 – 2008 онуудад Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал
- 2008 – 2012 онуудад Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
- 2012 – 2016 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга агентлагийн дарга
Хавсран ажилласан төрийн бус байгууллага
- 2004 – 2006 онуудад Улаанбаатар Ротари клубын гишүүн
- 2006 – 2008 онуудад Туул Ротари клубын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн
- 2006 – 2008 онуудад Монголын Их дээд сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал
- 2012 – 2015 онуудад Тайжийн хурд морин спорт уяачдын холбооны тэргүүн
- 2012 оноос Монголын Морин Спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
- 2015 – 2016 онуудад Хутагтын хурд Морин спорт уяачдын холбооны тэргүүн
- 2023 оноос Монголын Паралимпын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
- Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
- Ардчилсан намын Үндэсний бодлогын комиссын гишүүн
- Монголын олон улсын арбитрч
- 2018 оноос Shinsegae Med Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал
- 2018 оноос Shinsegae Med Co .,Ltd компанийн ТУЗ-ийн гишүүн
- 2022 оноос Shinsegae International группын гүйцэтгэх захирал
- 2022 оноос Shinsegae Food Co., Ltd-ийн ТУЗ-ийн гишүүн
- 2022 оноос Shinsegae International группын ТУЗ-ийн гишүүн
- 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
- 2023 оноос Улс Төрийн зөвлөлийн гишүүн