Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Өгөгдлийг засаглалыг бэхжүүлэхэд удирдлагын манлайлал чухал

Хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт дэлхийн 60 гаруй улс орнууд үндэснийхээ стратеги, хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоод байна.

Монгол Улсын хувьд Oxford Insight  байгууллагын гаргасан “Хиймэл оюуны бэлэн байдал” судалгаагаар дэлхийн 192 орноос 109 дүгээр байранд эрэмбэлэгдсэн нь хиймэл оюуны алсын хараагүй байгаа нь голчлон нөлөөлжээ.

Түүнчлэн дээрх судалгаанд дурдсанаар, Монгол Улс 2020 оноос хойш өгөгдөл ба дэд бүтэц гэсэн ангилалд жил бүр буурсан үзүүлэлттэй байна.

Иймд өгөгдлийн засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал Засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хуралд өгөгдөлтэй холбоотой ажилладаг төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож, 7 багт хуваагдан, өгөгдлийн засаглал, нууцлал хамгаалалт, ёс зүй, хадгалалт, стандарт, өгөгдлийг хуваалцах, цахим танилт зэрэг сэдвийн дор Монгол Улсын өгөгдлийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэж, баг тус бүр саналаа танилцууллаа.

Монгол Улсын хувьд өгөгдлийн асуудлыг 10 жилийн өмнө ярьж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ярьсан хэвээрээ байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч өгөгдөлтэй холбоотой ганцхан заалт байгаа нь хангалтгүй, хуулийн үзэл баримтлал нь өгөгдлийн засаглалыг төлөөлж чадахгүй байгаа гэдгийг судлаачид онцолж байсан юм. Харин Үндэсний статистикийн хорооноос өгөгдлийн стандарт, ангилал, кодчилолыг баталсан ч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд нь мөрддөггүй, стандарт, код ашиглах ажил нь төлөвшөөгүй, байгууллага тус бүр өөр өөрсдийнхөөрөө өгөгдлийн хадгалдаг нь эргээд түүнийг эргэлтэд оруулахад хүндрэл учруулдаг зэрэг асуудлыг хөндлөө. Жишээлбэл, хаягжилтийн асуудлыг оролцогчид хөндсөн юм. Монгол Улсад хаягжилтийн асуудал нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам өөрсдийн стандартаар хаягжилтийг хадгалсан байдаг бол нийслэл мөн өөр стандартаар хадгалсан байдаг ажээ.

Түүнчлэн аливаа өгөгдлийг нээлттэй ил тод болгох нь тухайн байгууллагын удирдлагын манлайлал маш чухал гэдгийг талууд онцлов. Иймд Монгол Улс олон улсын жишгийн дагуу өгөгдөлтэй холбоотой үндэсний зөвлөлийг байгуулж, шат дараатай арга хэмжээг авах нь чухал гэдгийг оролцогчид тодотгов.

Хүний нөөцийн хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Боловсролын яамтай хамтран ойрын 4 жилд бэлдэх боловсон хүчний квотыг тодорхойлвол, их дээд сургуулиуд боловсон хүчнээ бэлдээд явах бүрэн боломжтой гэлээ.

Энэхүү хурлаас гарсан санал зөвлөмжийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан байгууллага нэгтгэж, Монгол Улсын Үндэсний Өгөгдлийн Засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж өгөх юм.

Бусад мэдээ

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана 2020.12.22 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ