Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Инновацыг нэвтрүүлж, иргэн төрийг өндөр технологиор холбоно

Хүний эрхийн өдөрт зориулан ХЭҮК, УИХ-ын Тамгын газар, ЦХИХХЯ хамтран судлаач оюутнуудыг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од тус яаманд хүний эрх хэрхэн хангагдаж байна вэ, 2024 онд хэрэгжүүлэх дүрэм журмын хэрэгжилтийн талаар судлаач оюутнуудад мэдээлэл өгөв. Мөн “2025 онд цахим шилжилтийг эрчимжүүлж, шуудан, харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дроны тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа” гэж дурдлаа.

Төрийн үйлчилгээг цахимжуулахдаа тоонд бус чанарт анхаарч, иргэддээ хүрсэн цомхон үйлчилгээг “e-mongolia” системээр дамжуулан хүргэхээр зорьж буй. Одоогийн байдлаар тус платформоор 1,9 сая иргэн үйлчлүүлээд байна. Мөн инновацыг нэвтрүүлж, иргэн төрийг өндөр технологиор холбох, бизнес загварыг хөгжүүлж, олон улсад экспортлохыг зорьж буй. Технологи хөгжихийн хэрээр кибер аюулгүй байдлыг хангах нь шүдний өвчин болдог. Энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэж, мэдээллийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудыг эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг тооцоолох шаардлага ч үүссэн. Тиймээс мэдээллийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх хамтарсан журмыг ч батлаад байна.

УИХ-ын даргын захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гишүүд эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр танилцах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд их дээд сургуулиудын судлаач оюутнууд өнөөдөр ЦХИХХЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, 2024 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болгох Засгийн газрын тогтоол тус тус гарсан.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьжээ. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг батлан, хэрэгжүүлж байна.

Бусад мэдээ

Монголд дроны үйлдвэр байгуулна

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ