Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хиймэл оюун ухааныг улсын чухал стратегийн нэг хэсэгт тооцож эхэлжээ

Хиймэл оюун ухааны (AI) салбар дахь хөрөнгө оруулалт эрчимжиж, олон улсын томоохон компаниуд болон сангууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, АНУ хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг юм. Google, Microsoft, OpenAI зэрэг компаниуд нь салбарын хөгжлийг тодорхойлж байна. Тус улсын Засгийн газар 2019 онд AI-ийн үндэсний стратегийг зарлаж, судалгаа, боловсролд хөрөнгө хуваарилах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүл мэндийн салбарт AI ашиглан өвчнийг эрт илрүүлэх, цэргийн салбарт хяналтын системд ашиглаж байна.

БНХАУ хиймэл оюун ухааны технологид ихээхэн хөрөнгө оруулж, 2030 он гэхэд дэлхийд тэргүүлэх зорилго тавьсан. Alibaba, Baidu зэрэг компаниуд нь AI-ийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Тус улсын Засгийн газар AI-ийг улсын чухал стратегийн нэг хэсэгт тооцон, хотуудыг ухаалаг болгох төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, нүүр таних технологийг замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байна.

Харин Европын Холбоо 2021-2027 оны хооронд AI болон тоон технологид 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулах зорилт тавьсан. Улмаар AI-ийн ёс зүй, хариуцлагын талаар дэлхийд тэргүүлэх дүрэм, стандарт тогтоохыг зорьж, эрүүл мэнд, байгаль орчны салбарт AI технологийг хөгжүүлж байна.

Япон улс үйлдвэрлэл, робот техникийн салбарт AI-г өргөн ашиглаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр. 5G сүлжээнд суурилсан ухаалаг хотууд байгуулах, ахмад настны эрүүл мэндийг сайжруулах чиглэлд AI ашиглах бодлогыг ч эрчимжүүлжээ. Хүн-роботын хамтарсан үйлдвэрүүд, робот асрагч системүүд зэргийг ч нэрлэж болно.

Энэтхэг улс AI-ийн үндэсний стратегиа баталж, боловсролын салбарт AI интеграц хийхийг зорьж байна. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт AI шийдэл нэвтрүүлж эхэлсэн.

Харин далайд гарцгүй орнуудын хувьд хиймэл оюун ухааны (AI) болон дижитал технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь олон улсын зах зээлд гарах, эдийн засгаа төрөлжүүлэх, дотоодын нөөц бололцоогоо үр ашигтай ашиглах боломжийг нээв. Эдгээр орнуудын бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл нь тэдний газар зүйн байршил, эдийн засгийн бүтэц, хөгжлийн стратегитай нягт холбоотой аж.

Тухайлбал, төрийн үйлчилгээ болон засаглалаа сайжруулахаар Казахстан, Узбекистан зэрэг орнууд AI-г төрийн цахим үйлчилгээнд нэвтрүүлж, засаглалын ил тод байдал, үйл ажиллагааны хурдыг нэмэгдүүлэхэд хэрэглэж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, ложистик нь хөгжлийн гол сорилт болдог. Тиймээс Казахстанд AI ашиглан төмөр зам, авто замын тээврийн оновчлол хийх судалгааны төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн газар зүйн байршлын сул талаа нөхөхийн тулд технологийн салбарын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээ нь Унгар, Словак зэрэг орнууд IT, стартапуудыг дэмжих бодлого баримталж эхэлсэн. Эдгээр орнууд өндөр боловсролтой ажиллах хүчнээ ашиглан програм хангамж, дата шинжилгээний чиглэлд мэргэшихэд анхаарч буй. Түүнчлэн Киргизстан, Тажикистан зэрэг орнууд AI хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх болсон.  

Далайд гарцгүй орнууд бүс нутгийн интеграцид AI-г ашиглан худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой. Зүүн Африкийн Руанда, Уганда зэрэг орнууд бүс нутгийн ложистик, дижитал төлбөр тооцоонд AI ашиглаж эхэлсэн. Харин Төв Азийн орнууд хил дамнасан ложистикийн системийг AI-д тулгуурлан хөгжүүлж байна.

McKinsey-ийн тайланд дурдсанаар, AI нь 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах аж. Энэ нь жилд дунджаар 1.2 хувийн өсөлттэй тэнцэж, AI-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарахыг урьдчилан тооцоолж  байна.

Бусад мэдээ

Дорноговь аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ