Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны тайланг хэлэлцлээ

2022.01.23

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны “Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” техникийн туслалцааны төслөөс “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г боловсруулсан. Уг тайланг танилцуулах, санал нэгтгэх эцсийн хэлэлцүүлэг болж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг худалдааны чиг үүрэг бүхий ОУ-ын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд Монгол дахь цахим худалдааг үр дүнтэй явуулахад хууль эрх зүй, зохицуулалтын ямар саад бэрхшээл байгааг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.

“Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г танилцуулах эхний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сард төрийн байгууллагууд, цахим худалдааны салбарын хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийн хүрээнд зохион байгуулсан бол энэхүү эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн санал бүхий тайланг тус яаманд ирүүлэх юм.

 

Бусад мэдээ

“И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг олгодог болно

ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах зарим чиглэлийг дурдвал: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан Танхимаас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг хамтран бүрдүүлнэ; Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай системтэй холбож мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдрийн /2023.09.13/ танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширчин нээж, Өвөрхангай аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг танилцууллаа. Үүний дараагаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан бол ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл хийлээ. Мөн ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулж, 100 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Дээрх сургалтад оролцсон төрийн албан хаагчид энэ үеэр цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудаар холбогдох албаныханаас тодорхой хариултыг авсан юм. Өвөрхангай аймаг нь 118 мянган хүн амтай, 19 сум, 112 багтай. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөр улсдаа тэргүүлэх аймгуудын нэг бөгөөд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Засаглал” бодлогын хүрээнд цахим шилжилт, цахим технологи нэвтрүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор иргэдэд хүргэж байна. Аймгийн хэмжээнд нийт 79897 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос одоогоор 34014 буюу 53.1 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Мөн аймгийн бүх сумд, нутаг дэвсгэрийн 85 хувь нь өндөр хурдны 3G, 4G сүлжээнд холбогджээ. Тус аймгийн хэмжээнд гурав байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд энэ сард дахин нэг цэгийг нээхээр төлөвлөсөн байна.

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа 2021.10.26 Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ