Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум зохион байгуулагдаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2025 онд болох Дэлхийн Шуудангийн Холбооны дээд хэмжээний конгресыг угтан, дэлхийн улс орнууд, бүс нутгуудын хэрэгцээ шаардлага, санал, хүсэлтийг Дэлхийн шуудан холбооны 2026-2029 оны стратеги, бодлого төлөвлөгөөнд тусгуулахаар бүс нутгийн форумыг дэлхий даяар 6 бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн стратегийн форумыг Монгол Улсад анх удаа өнөөдөр (2024.09.25) зохион байгуулж байна..

Форумд Дэлхийн Шуудан Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Винаяа Пракаш Синхн тэргүүтэй Ази, Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим төлөөлөгч, улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна.

Дэлхийн шуудан холбооны гишүүнээр Монгол Улс 1963 онд элссэн бөгөөд шуудангийн хөгжлийн индексээр манай улс 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгдэж байна.

Энэхүү форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган, нэгтгэж конгресст хүргэх зорилготой юм.

Бусад мэдээ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ