MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

2022.05.19

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Бусад мэдээ

Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хангалтгүй байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар, “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг мэдээлэл нь хаалттай, хэрэгжилт хангалтгүй төрийн байгууллагуудаас шаардаж, иргэдийн мэдэх

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал” 2022.09.03 Цахим хөгжил, харилцаа