MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

E-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266 мянга 451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо 2022.01.11 Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт боллоо

ЦХХХЯ, “People in Need Mongolia” FARO сан хамтран хэрэгжүүлж буй “DICE” төсөл нь цахим шилжилтийг хүртээмжтэй болгоно. Энэ төсөл 2023-2026 онд хэрэгжих бөгөөд иргэний нийгмийн

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад хүргэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ, арга хэмжээг Говьсүмбэр аймагт