Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо

2022.05.10

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шүүхийн Сахилгын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Системийн ашиглалтын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “И-Монгол” академийн Иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Энх-Амар хийж, сургалтад Сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем бөгөөд Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрдэнэ.

Бусад мэдээ

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа. One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ. Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна 2022.07.19 Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье. 1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа. Digital literacy framework буюу бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олноор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд төслийг ЦХХХЯ-ны веб сайтанд байршуулаад байна. Төсөлтэй энэ холбоосоор танилцах: https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/ Хэлэлцүүлэгт UNESCO, НҮБХХ, Дэлхийн банк, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Голомт банк, бусад хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөл оролцож, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдөл боловсруулалт, цахим судалгааны хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир нар төслийг танилцуулав.