MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр (2023.02.09) Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар хамтарч ажиллах юм. Салбар бүрийн цахим шилжилтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах явдал чухал юм.

Бусад мэдээ

“Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл одоо “openstack”

Старлинк-д тусгай зөвшөөрөл олгож, Монгол орны өнцөг булан бүр өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдлээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Старлинк сервисес Монголиа” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна 2022.10.08 Мэдээлэл, харилцаа холбооны