MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай. 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад, дотоод худалдаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 52 үйлчилгээг холбосон. Дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа иргэдэд хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 60,9% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд